Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МАН-ынхны тэнэглэл
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд дахиад л УИХ-ын хуралдааныг хаяж гарлаа. УИХ-д бүлэггүй, байнгын хороодод төлөөлөлгүй тус намын 25 гишүүн ийнхүү дур зоргоороо авирлан төрийн ажлаас өөрсдийгөө чөлөөлөн сонгогчдынхоо эрх ашгийг зөрчсөөр байна. Тэдний тоть лугаа давтан хэлдэг зүйл нь “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон, МАН ард түмний сонголтоор УИХ-д бүлэгтэй байх ёстой” гэсэн л шалтаг.
Ингэсээр УИХ-ын даргыг сонгох, Засгийн газрын бүтэц бүрэлдхүүнийг батлах, Засгийн газрын гишүүдийг сонгоход өөрсдийн үгээ хэлж, сонгогчдынхоо санал бодлыг тусгаж чадахгүй өнөө хүрч байна.
Чухамдаа тэд өөрсөддөө ямар нэгэн албан тушаал горьдон ингэж авирлаж байгаа нь аажим аажимдаа сонгогчдынхоо итгэлийг алдаж “Ард түмнийхээ төлөө гэж 20 жил хашгирч, зөөлөн сэнтийд суусан эд чинь ер нь ямар хүмүүс вэ” гэж эргэлзэхэд хүргэж эхэллээ. Дуртай үедээ ганц хоёр нь УИХ-ын болон Байнгын хорооны хуралд орж ирэн ганц хоёр үг хэлсэн болоод гарч одон хувийнхаа болон намынхаа ажлыг хөөцөлддөг тэдний энэ зан нь энэ намар болох Орон нутгийн сонгууль, ирэх хавар тохиох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нааштай дүн авчрахгүй бололтой.
Ард түмнийхээ төлөө гэж хашгирч хашгирч гарч ирсэн тэдний энэ аяглал нь чухамдаа тэд үнэхээр өнгөрсөн он жилүүдэд улс орон ард түмнийхээ төлөө байсан уу, эсвэл зөөлөн суудал, албан тушаалын төлөө байсан юм биш байгаа даа гэсэн сэтгэгдэл төрүүлэхэд хүргэж олон нийт эгдүүцэж эхэллээ.
Чухамдаа УИХ болон нийслэлийн сонгуульд ялагдаж албан тушаалын хамаг боломжоо алдсан тус намынхан дээдцүүлээ байг гэхэд орон нутгийн сонгуульд ялж доодцуулаа албан тушаалтай болгон төрийн мөнгийг үргэлжлүүлэн завших санаа их байгаа ч энэ нь бас л бүтэлтэй болохгүй тийшээ хандаж байна.
Ингэснээр бас УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг дунд, доод шатанд нь гацааж АН-ын байгуулсан төрийг хохироож, нэр хүндийг нь унагаж болно гэж тооцоолж байгаа юмсанж. Дараагийн нэг тооцоо нь Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн намын бор халзан хонийг ч болтугай гаргаж УИХ, Засгийн газрын шийдвэрт хориг тавиулан чагтлах нэг бодол.
Гэхдээ өнөөгийнх шигээ хууль зөрчин мунхаглаж, өөрсдийнхөөрөө зүтгээд байвал энэ боломжуудын аль нь ч биелэхгүй байх магадлал улам нэмэгдсээр байна.
Энэ төрд олонхи байхдаа хуулийг ч болов өөрсдийнхөөрө тайлбарлаж, дураараа зөрчиж ирснийгээ нэг л мартаж чадахгүй байгаа хүмүүсийг яалтай ч билээ дээ.

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
Zochin
Odoo yana gehev, hohi ni. 20 jil huuli murdelgui duraaraa yavj irsen humuus ter tsag ni ungersen gedgee neg l oilgohgui baigaa yum.
2012.08.21