Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэргийг цагдаагийн байгууллага шалгана
Нийслэлийн шүүх өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг хэлэлцлээ.
УИХ-ын ээлжит сонгуульд тус аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн тухай АН-аас нэг дэвшигч Д.Зоригт хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх эл гомдлыг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн шүүх дээрх маргааныг хэлэлцсэн нь энэ.
Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг харьяалал буруу гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гэм буруутай эсэхийг тогтоолгох хэрэгтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчид бэлэн мөнгө, эд зүйл, архи тарааж, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зэрэг хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг авч хэлэлцээгүй аж. Зөвхөн процессын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Тэгэхээр шүүхийн эл шийдвэр гарснаар С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хууль зөрчсөн асуудал нь иргэний журмаар биш эрүүгийн хэрэг үүсгэх замаар шалгах юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хандаж хэргийг шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүхээр хэлэлцэх боломжтой болно.

Б.Алтан
0 Сэтгэгдэл