Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Н.ЭНХБАЯРЫН ХАМГААЛАГЧ ХЭЗЭЭ БОЛТОЛ “ХОРИГДОХ” НЬ ТОДОРХОЙГҮЙ
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас болж Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч шоронд “хоригдож” байна. Уг нь, шүүх түүнд биш, Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсноос хойш 20 орчим хоног өнгөрлөө. Түүнтэй хамт гэм зэмгүй хамгаалагч ял эдэлж байна гэж хэлбэл дэгсдүүлсэн болохгүй.
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат энэ талаар “Н.Энхбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн байранд сайжруулсан нөхцөлтэйгөөр хорьж байгаа. Тусгай өрөөнд амьдарч байна. Унтлагын, хоолны, ариун цэврийн өрөө нь тусдаа. Хажууд нь уулзалтын өрөө ч гаргасан. Н.Энхбаярыг хорьж байгаа өрөөний дэргэд хамгаалагчид нь өрөө гаргаж өгсөн байгаа. Хамгаалагчийг нь түүнтэй хамт хорьсон гэж ойлгож болохгүй. Орж, гарах нь чөлөөтэй. Дуртай үедээ Н.Энхбаяртай уулздаг” хэмээн ярьсан.
Гэхдээ хэзээ болтол хамгаалагч нь Н.Энхбаярыг сахиж, шоронд суух нь тодорхойгүй байгаа юм.
Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад хэрэв төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн шоронд орчихвол хамгаалагч нь ингэнэ, тэгнэ гэсэн зохицуулалт, ямар нэг эрх зүйн заалт байхгүй учир Төрийн тусгай хамгаалалтын газрынхан яахаа мэдэхгүй сууна. Тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дөрвөн жил хамгаалах үүрэг хүлээсэн. Энэ хугацаа ирэх онд шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор дуусах учиртай. Тиймээс Төрийн тусгай хамгаалалтын газрынхан замын дундаас буцах эрхгүй учир албан хаагчаа шоронд хүртэл суулгаж байгаа хэрэг. Төрийн тусгай хамгаалалтын газрын нэгэн эх сурвалжийн хэлснээр дээд шатны буюу Улсын Дээд шүүхийн шийдвэр гартал Н.Энхбаярын хамгаалалт буухгүй гэнэ. Дээд шатны шүүх буруутай гэж үзсэн ч хамгаалалтыг нь буулгахгүй байх гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.
Учир нь, Н.Энхбаяр нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан учир төрийн нууцын хар хайрцаг л гэсэн үг. Түүнийг хэн нэгний халдлагад өртөж, улсын нууц алдагдахаас сэргийлэхийн тулд хамгаалж байгаа. Тиймээс өргөст тор, буу шийдэмтэй харуул хамгаалалттай шоронд ял эдлүүлж байгаа гээд хамгаалагчгүй байлгаж бас боломгүй. Хэн нэг ялтан, хоригдлын халдлагад өртөж мэдэхийг ч үгүйсгэх аргагүй.
Ер нь, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаал хашиж байгаад буусан, тодорхой хугацаанд төрийн хамгаалалтад байдаг хүнийг гэмт хэрэгтэн болж, шоронд орчихно гэж хэн санах вэ дээ.
Хууль тогтоогчдод ч ийм муу ёрын бодол төрж байгаагүй учир санаачилж, баталж, өөрчилж буй хуулиуддаа энэ тухай заалт нэгийг ч оруулаагүй байх. Тиймдээ ч Н.Энхбаярт холбогдох хэрэг хууль хяналтынхныг олны өмнө хуулиа зөрчиж, барьц алдуулахад хүргэсэн гэхэд болно. Төрийн тусгай хамгаалалтад байгаа түүний машин, гэр орон руу буу шийдэм, сүх, лантуу барьж дайрч, хэдэн зуун цагдаагийн хүчээр баривчилсан нь хууль бус байсан гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдсэн удаатай.
Хэрэг нь шүүхийн шатанд ирж, шийдвэрлэсний дараа хамгаалалт, хамгаалагчийн асуудал хөндөгдөв. Мөн л хуульд зохицуулагдаагүй асуудал. Хамгаалагч нь зөвхөн энэ удаад л Н.Энхбаяртай хамт хоригдсон ч юм биш. Өмнө нь түүнийг Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулахад мөн л сар орчим хамт хоригдсон юм. Энэ бүхнээс Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиуд нь “тахир дутуу”, үүнээс болж шударга ёс, бусдын эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, зөрчигдөж буйг ч хууль тогтоогчдод сануулж, анхааруулъя. Ийм байдлаас болж нийгэмд ойлгомжгүй байдал ч үүсч байна.

0 Сэтгэгдэл