Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Х.Болорчулуунд иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгөөгүй гэнэ
УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар сонгуульд хэдэн төгрөг зарцуулсныг хүргэе. С.Ганбаатарын хувьд сонгуульд нэр дэвшихдээ өөрийн халааснаас нэг ч төгрөг гаргаагүй аж. Хуулийн итгээдээс ч түүнд хандив өгсөнгүй. Харин иргэд түүнд 221 сая төгрөг өгч. Ингээд тэрээр иргэдээс өгсөн мөнгөөр өөрийн сонгуулийн сурталчилгаагаа хийжээ. Тэрээр өөрийгөө сурталчилахад 113 сая төгрөг, хурал цуглаан хийхэд 29 сая төгрөг, өөрийн сонгуулийн сурталчилгаанд тусласан хүмүүст 45 сая төгрөгийн хөлс төлсөн гэнэ. Түүний хувьд шатахуунд чамгүй мөнгө заржээ. Тэрээр тээврийн зардалд 15 сая төгрөг зарцуулсан байна. Хөвсгөл аймагт бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн сонгуульд өөрөөсөө 44 сая төгрөг гаргаж. Хуулийн этгээдээс 15 сая, иргэдээс 21 сая  төгрөг цуглуулжээ. Тэрээр өөрийгөө сурталчилахад долоон сая, уулзалт цуглаанд нэг сая орчим төгрөг зарцуулсан гэж тайландаа дурджээ. Х.Болорчулууны хувьд хувийн бизнес эрхлэдэг. Тиймдээ ч тэрээр сонгуульд зарцуулах хөрөнгөө өөрөөсөө гаргаж. Ингэхдээ хувиасаа 215 сая төгрөг гаргасан байна. Тэрээр хэнээс ч хандив тусламж аваагүй аж. Х.Болорчулуун өөрийгөө сурталчилахад 73 сая төгрөг зарцуулсан бол албан томилолтод 109 сая  төгрөг төсөвлөсөн байна.
 
П.АРИУН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан