Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын дарга З.Энхболд В.Матвиенкод хариу талархал илэрхийлэв
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко баяр хүргэсэн захидал ирүүллээ.
    Тэрбээр захидалдаа, “Таныг Монгол Улсын Их Хурлын даргын өндөр албанд томилогдсонд баяр хүргэе. Оросын Холбооны Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Холбооны Зөвлөл өндөр ач холбогдол өгдөг билээ. Орос-Монголын түүхэн найрамдалт харилцааны үндэс суурийг бататгах өргөн боломж бий. Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтын ажиллагаа нь манай хоёр орны үндэсний эрх ашигт бүрнээ нийцдэг билээ. Таны энэхүү өндөр хариуцлагатай төрийн албанд  ажлын амжилт, сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсье” гэжээ.
    Улсын Их Хурлын дарга З.Энхболд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенкод хариу захидал илгээлээ. Захидалд, “Манай хоёр орны болон ард түмний улам жлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Тантай хамтран ажиллахад баяртай байна. Энэ дашрамд Эрхэмсэг ноён дарга Таныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгааг хүлээн авна уу. Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан