Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сү.Батболд сураггүй болж
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Сү.Батболд гэдэг хүн улс төрөөс бүр сураггүй алга болсон мэт чимээгүй. Хоёрхон сарын өмнө л УИХ-ын сонгууль болохын өмнө Монгол Улсын хувь заяаг ганцаар шийдэгч, эзэн хааны дүрээр телевиз болгоноор гарч сонин бүрийн хуудсан дээр заларч, бараг л хөргөгчнөөс гарч ирэх нь халаг байсан эрхэм сүүлийн үед бүр таг чиг шүү.
МАН-ынхан, УИХ-ын даргыг хууль ёсоор сонгосон эсэх, Өвөрхангайн тойргийн хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлсэнгүй, МАН парламентад бүлэгтэй байх ёстой гээд өчнөөн хэл ам хийж байхад намын дарга, бас асан энэ эрхэм ичээнээсээ ч цухуйхгүй таг чиг.
Саявтар нэгэн удаа Нийслэл хотын Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг л хэл амгүйхэн батламжилж батламжийг нь гардуулж байгаа харагдаж амьд байгаагаа олон нийтэд харуулсан. Түүнээс биш энэ хүн ёстой л усанд хаясан чулуу шиг алга болж.
Одоо нэгэнт улс төрийнх нь карьер унаад ирэхээр Чингис зочид буудлынхаа ажлыг эрхлээд завгүй явдаг хэрэг үү. Эсвэл өнгөрсөн хэдэн жилд, саяхан УИХ-ын сонгуулиас хойш намаараа нийлж төрийн ажлыг гацааж байхад үйлдсэн булхай луйвраа нуух гээд олонд харагдаж амжихгүй явсан уу.
Нэгэн бол өнгөрсөн хэдэн жилд ялсан намын нэрээр С.Баяр мэтийн хүмүүсийн хурууны хүүхэлдэй болж жүжиглэж байгаад одоо ялагдаад, цаадуул нь гадаад руу зугтаад өөрөө юу ч мэдэхгүй болохоороо таг чиг явна уу. Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж мэтийн мэдлэг мөхөс, түргэн амтай хүмүүсээ түлхэж худал хуурмаг, хууль бус зүйл яриулчихаад өөрөө ард нь тааламжтай цагийг хүлээгээд хэвтэж байж болох.
Нэгэн цагт намынхан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улстөрч хэмээн хөөрөгдсөн болохоор ялагдаж хүчин мөхөстсөн ийм цагт элдвийг ярьж нэр хүндээ алдахгүй хэмээн ханцуй дотроо залбираад чимээгүйхэн биеэ оторлоод хэвтэж байж ч мэдэх.
Юутай ч өнгөрсөн жилүүдэд “ШИЛДЭГ УЛСТӨРЧ” хэмээн өргөмжлөгдөж сүр бадруулж явсан энэ хүн өнөөдөр шилдэг нь байтугай, нүдэнд ч торохоо болиод сураг алдарч.

0 Сэтгэгдэл