“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Оюу толгойн Turquoise Hill Resources Ltd 285,9 сая долларын алдагдалтай
Монголын алт зэсийн Оюу толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг Канадын Turquoise Hill Resources Ltd / Рио Тинто компани 51 хувийг нь эзэмшдэг хуучны Ivanhoe Mines / компанийн энэ оны хоёрдугаар улирлын цэвэр алдагдал нь 285,9 сая долларт хүрсэн байна. Оны нэгдүгээр улиралд тус компанийн алдагдал 80,6 сая ам.доллар байсан юм. Энэ оны гуравдугаар улирал гэхэд энэ ордоос эхний бүтээгдэхүүнээ гаргана гэж тооцоолоод байгаа тус компани өнгөрсөн долдугаар сарын эцэс гэхэд Оюу толгойд барьж байгаа үйлдвэрлэлийн нэгдүгээр ээлжийн ажлынхаа 94 хувийг гүйцэтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэл жигдэрч эхлэх хугацааг 2013 оны эхний хагас гэж тооцоолж байгаа юм. Өмнө мэдээлснээр бол Оюу толгойн алт зэсийн ордыг ашиглахад нь зориулж Рио Тинто “Turquoise Hill” компанид 1,5 тэрбум долларын нэмэлт санхүүжилт өгсөн байна. Уг нь, Рио Тинто энэ төсөлд 1,8 тэрбум доллар зарцуулна гэж байсан юм. Ер нь, 2006 оноос хойш Оюу толгойг эзэмшихэд зориулан Рио Тинто энэ компанид 3,5 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм. Turquoise Hill нь Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Turquoise Hill 2013 оноос эхлээд эхний 10 жилд гурван сая буюу 93,3 тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна эхний 10 жилдээ жил бүр 544 мянган тонн зэс, 650 мянган унци / 20,2 тонн/ алт олборлох юм байна. Turquoise Hill нь Монгол, Казахстан, Австралид өнгөт болон үнэт металлын орд ашиглаж үйл ажиллагаа явуулдаг юм гэж Оросын biztass.ru сайтад бичжээ.
Монголын алт зэсийн Оюу толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг Канадын Turquoise Hill Resources Ltd / Рио Тинто компани 51 хувийг нь эзэмшдэг хуучны Ivanhoe Mines / компанийн энэ оны хоёрдугаар улирлын цэвэр алдагдал нь 285,9 сая долларт хүрсэн байна. Оны нэгдүгээр улиралд тус компанийн алдагдал 80,6 сая ам.доллар байсан юм. Энэ оны гуравдугаар улирал гэхэд энэ ордоос эхний бүтээгдэхүүнээ гаргана гэж тооцоолоод байгаа тус компани өнгөрсөн долдугаар сарын эцэс гэхэд Оюу толгойд барьж байгаа үйлдвэрлэлийн нэгдүгээр ээлжийн ажлынхаа 94 хувийг гүйцэтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэл жигдэрч эхлэх хугацааг 2013 оны эхний хагас гэж тооцоолж байгаа юм. Өмнө мэдээлснээр бол Оюу толгойн алт зэсийн ордыг ашиглахад нь зориулж Рио Тинто “Turquoise Hill” компанид 1,5 тэрбум долларын нэмэлт санхүүжилт өгсөн байна. Уг нь, Рио Тинто энэ төсөлд 1,8 тэрбум доллар зарцуулна гэж байсан юм. Ер нь, 2006 оноос хойш Оюу толгойг эзэмшихэд зориулан Рио Тинто энэ компанид 3,5 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм. Turquoise Hill нь Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Turquoise Hill 2013 оноос эхлээд эхний 10 жилд гурван сая буюу 93,3 тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна эхний 10 жилдээ жил бүр 544 мянган тонн зэс, 650 мянган унци / 20,2 тонн/ алт олборлох юм байна. Turquoise Hill нь Монгол, Казахстан, Австралид өнгөт болон үнэт металлын орд ашиглаж үйл ажиллагаа явуулдаг юм гэж Оросын biztass.ru сайтад бичжээ.Ц.Хас
.
0 Сэтгэгдэл
























