Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг дэмжиж байна


УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос Засгийн газрын бүцэт бүрэлдэхүүний талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар таны хувийн бодол ямар байна вэ. МАН-ынхан гээд яривал бас дэмжихгүй талдаа байх шиг байна?
-Миний хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хувьдаа дэмжиж байна. Агетлагийн тоог 43 байсныг 28 болгож яамны тоог нэмж байгаа нь зөв зүйтэй зүйл. Таван өөр газар үйл ажиллагаа явуулж байсныг нэг байшинд явуулж зардлаа хэмнэж байгааг дэмжиж байгаа.
-Таны хувьд Мэргэжлийн боловсролын агентлагийг БСШУЯ-наас салгах нь буруу гэсэн байр суурьтай байна. Энэ тухайгаа тодруулаач?
-Мэргэжлийн боловсролын агентлагийг буулгах асуудалд эргэлзэж байна. 2009 онд батлагдсан Мэргэжлийн боловсролын тухай хуулиар Монгол Улсад Мэргэжлийн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгосон. Энэ хуулийг би өөрөө батлуулж байсан хүний хувьд анхны зорилго нь их дээд сургууль төгсөөд ажилгүй байгаа хүмүүс олон байгаа. Тэгэхээр энэ бол бүхэл бүтэн бодлогын асуудал яригдаж байна. Тиймээс үүнийг Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас салгах нь буруу юм. Тиймээс мэргэжлийн боловсролын агетлагийг байлгах нь зүйтэй. Нөгөө талаар мэргэжтэй ажилтан бэлтгэх тогтолцоог арга хэлбэрийг нь өөрчилсөн сургалтын үйл ажиллагааг байлгах нь зөв байсан байх гэдэг байр суурьтай байна.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан