Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
45 мянга гаруй албан хаагч ашиг сонирхлын мэдүүлгээ бүртгүүлжээ
Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын 2011 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч хянах, бүртгэх, нэгтгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тавдугаар тогтоолд заасны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө, орлогоосоо гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ анх удаа бүртгүүлж байгаа юм.
Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг Авлигатай тэмцэх газарт нэгтгэж ирүүлдэг бөгөөд улсын хэмжээнд нийт 122 байгууллагаас 95 нь албан тушаалтнуудынхаа мэдүүлгийг 100 хувь бүртгэж хүлээж авсан, 92 нь буюу 75,4 хувь нь тайлан, мэдээгээ ирүүлээд байна. Урьдчилсан мэдээгээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлбэл зохих 47000 орчим албан тушаалтны 97,7 хувь нь буюу 45000 гаруй нь хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.
Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгөх ёстой 253 албан тушаалтнаас 252 нь буюу 99.6 хувь нь одоогийн байдлаар бүртгүүлээд байна.

Б.Алтан
0 Сэтгэгдэл