Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Нийслэлийн МАН-ыг Ц.Сандуй удирдахаар болов
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуйг томилжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой хуралдаж энэ шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх санал гаргасан хотын фракц, зүүний хүчний холбооныхны дунд багагүй маргаан өрнөжээ. Тухайлбал, Ц.Сандуйг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлэх нь буруу хэмээж Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийг нэр дэвшүүлсэн ч хүлээж аваагүй аж. Ингээд санал хураах мөчиж УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж нэг хүний саналаар Ц.Сандуйд ялагджээ. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга нарыг баталжээ. Дэд даргаар Б.Энхтөр, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар нар ажиллахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан