Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МАХН МҮАН-ынхан сайдын суудалд тохиролцож чадахгүй байна
Шинэ Засгийн газар эмхлэгдэх сургаар сандал ширээний тэмцэлдээн эхэлжээ. Ялангуяа АН-тай хамтарч төр барих азтанаар тодорсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дотор нэлээд бужигнаантай байна. Хэдийгээр эвсч нэгдэж сонгуульд багагүй суудал авсан ч гэсэн “бялуу хуваах” мөчид аль аль нь тараа таниулж магадгүй нь. Өөрт оногдсон дөрвөн сайд хэн байх талаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. МҮАН-ынхан гэхэд хоёр яам авна гэж. Харин МАХН-ынхан үүнд нь тийм ч таатай хандахгүй байгаа аж. МАХН-ынхнаар бол Тэргүүн шадар сайдаас гадна хоёр яам авна гэсэн байр суурьтай хүмүүс байгаа гэнэ. Энэ мэтээр сайдын суудал хуваарилахад ойлголцож чадахгүй байгаа учир ажлын хэсэг байгуулжээ. Мөн агентлагуудын тоог 28 болгож цөөлөхтэй холбоотой саналаа “Шударга ёс” эвсэл ид ярилцаж байна. Мөн тус эвсэлд ногдох агентлагийн талаар ч багагүй санал гарчээ. 75:25 гэсэн харьцааг агентлагуудад хадгалах болбол эвслийнхэн 7 агентлагт өөрсдийн хүмүүсээ даргаар томилуулна гэсэн үг юм. Тэр үед ч мөн аль нам нь хэдэн агентлаг авахаа шийдэх гэж багагүй тэмцэл өрнүүлж мэдэх нь ээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























