Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ц.Батбаяр: Нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

Нийслэлийн МАН-ын бага хурал болж байна. Тэд өнөөдөр НИТХ-д ялагдал хүлээсэн дарга нартайгаа хариуцлага тооцож, орон нутгийн сонгуульд хөтлөх шинэ дарга нараа сонгоно. Нийслэлийн МАН-ын хурал хаалттай хаалганы цаана өрнөж буй энэ үед УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяраас товч тодруулга авлаа.


-Та өнөөдөр Нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлэх үү?

-Нэрээ дэвшүүлнэ. УИХ болоод НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нь үнэн учраас Нийслэлийн МАН-ын дарга нарт хариуцлага тооцож, шинэ хүмүүсийг гаргаж ирэх ёстой.
-Та шинэ хүн байж чадах уу?
-Манай намд шинэчлэл ус агаар мэт үгүйлэгдэж байна. Шинэчлэл гэдэг бол зөвхөн нэг, хоёр хүн солих, огцруулах, шинээр томилох төдий өнгөц зүйл биш. Бид одоо хариуцлага тооцож чаддаг болох ёстой. Манай нам хүндээ хариуцлага тооцож чаддаггүй, алдаа гаргасан хүнээ нам нь улайран хамгаалдаг сул тал нь биднийг ялагдалд хүргэсэн.
-Тодруулахгүй юу. Яг хэнийг хэлээд байна вэ?
-Ц.Нямдоржийг аль эрт огцруулах ёстой байтал нам улайран хамгаалсаар, сайдын суудалд нь авч үлдсэн биз дээ. Тэр нь манай намын нэр хүндийг унагасан. Намын даргыг ч бас “Та болохгүй байна аа, одоо огцор” гэж эртнээс сануулсан боловч хэн ч халгаагаагүй. Энэ ч бас МАН-ын ялагдлын том шалтгаан. МАН үнэхээр дотроосоо ялзарч байна шүү дээ. Шинэчлэл ярьсан хүмүүсээ доош нь дардаг, зөвхөн мөнгө хандивлаж, өөрт нь таалагдах гэж гүйсэн хүмүүсийг дээш нь гаргадаг зэрэг байж боломгүй алдаанууд нь сүүлдээ илт явагддаг болсон нь манай намыг ялагдалд хүргэсэн.
-Та нийслэлийн намын дарга болчихвол энэ бүхнийг засна гэж үү. Өмнө нь бас хотын дарга байсан хүн шүү дээ?
-Намаа шүүмжилдэг, шинэ уур амьсгал, шинэ бодлого шаарддаг цөөхөн хүний нэг нь би шүү дээ.  
Б.Мөнхзаяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан