Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Д.Энхбат итгэмжлэх жуух бичгээ барив
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.ЭНХБАТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат 2012 оны 8 сарын 14-ний өдөр БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан–д Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан–д уламжлаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхи чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаа бүхий л салбарыг хамран хөгжиж ирснийг тэмдэглээд энэ оны сүүлээр Ханой хотноо хуралдах Монгол, Вьетнамын ЗГХК–ын 15 дугаар хуралдаан Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан Элчин сайд Д.Энхбатад Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд нь баяр хүргээд хоёр орны ард түмний өргөжин бэхжиж ирсэн ойр дотно уламжлалт харилцаанд түшиглэн Вьетнам, Монгол Улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа түлхүү анхаарч хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: www.mfat.gov.mn
0 Сэтгэгдэл