Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МАН-ын гишүүд чуулгандаа морилов

2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын эхний хэдэн өдрийн хурал тун сонирхолтой болж өнгөрсөн. УИХ-ын даргаа МАН-ын нөхдийнхөө дэмжлэггүйгээр сонгосон бол Байнгын хорооны дарга нар ч мөн л МАН-ын нөхдийн дэмжлэгийг авч чадаагүй. Ёстой л байнгын хорооныхоо зарим даргыг харахаар “Лам олдохгүй бол буцахдаа зална” гээч болжээ гэмээр. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч УИХ-ын олонх суудлыг авсан АН, МАН-ын дарга нарыг хүлээн авч харилцан зөвшилцөж чадсан бололтой. Ямартай ч УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд МАН-ын гишүүн Ж.Батсуурь анхлан орж ирж АН-ын нөхдийнхөө магнайг тэнийлгэв. УИХ-ын шинэхэн гишүүн М.Зоригт баярласандаа аймгийнхаа 70 жилийн ойн медалиар золтой л энгэрийг нь цоолчихсонгүй. Өөрийн твиттертээ ойн медалиа түүнд өгөхөө амласан үгс бичжээ.

 Тэгвэл МАН-аас УИХ-ын чуулганы танхимдаа морилсон дараагийн гишүүд нь Булганаас сонгогдсон Ё.Отгонбаяр, Хөвсгөлийн Энх-Амгалан нар болов. Баярласан АН-ын гишүүд халуун дулаан харцаар угтахаа мартсангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан