Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг сэргээжээ
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. Түүнд холбогдох хэргийг АТГ, УМБГ шалгахгүй байгаа учир нь цагдаагийн ажилтан оролцсон  гэнэ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж буй юм. Түүнд одоогоос гурван жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй байдал бамбай болж, шийдвэрлэгдэхгүй өдийг хүрсэн. Үүний улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсч, яллагдагч нар ял завшихад хүрээд байлаа. Д.Дондогийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор УИХ-д гурван ч удаа хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Д.Дондог 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт ч холбогдсон гэж өнгөрсөн жил хэвлэлүүд нэг хэсэг шуугьсан.

Тэрээр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж. Улмаар тус компаниас “Сум бар” компанийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. “Меритон” компаниас нэг сая гаруй ам.доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ.

Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас “Меритон” компанийнхан хохирлоо барагдуулж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн гэдэг. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Б.Ариунболд болон өөр нэг ажилтан холбогдон албан тушаалын байдлаа урвуулж, авлига авсан, хүн дарамталсан хэрэгт холбогдсон мэдээлэл бий.  Харин Д.Дондог “Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэж тайлбарладаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан