Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Ч.Улаан, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, ИЗНН-ийн дарга С.Оюун нар 2012 оны УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан намын дарга Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүллээ.

     Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Эрхэм Ерөнхийлөгч өө, өнөөдөр бид Үндсэн хуулийн 25.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь заалтыг тус тус үндэс болгон Монгол Улсын Их хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам УИХ дахь бусад нам эвсэлтэйгээ зөвшилцөөд олонхио бүрдүүлж УИХ-ын гишүүн, АН-ын дарга Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэн холбогдох материалаа таньд өргөн мэдүүлж байна. АН-ын ҮЗХ-ны хурлын тогтоол, АН ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй зөвшилцөж байгуулсан хамтарсан тунхаглал, хамтын ажиллагааны гэрээ болон бусад нэр дэвшигчтэй холбогдох баримт материалыг таньд үүгээр хүргүүлж байна. Энэхүү саналыг хүлээн авч УИХ-д оруулахыг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан