Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Газрын маргаан төрөх эмнэлгүүдэд “халдварлажээ”
Нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй юм. Манай улсад 2000 онд 51 мянган эх төрж үрийн зулай үнэрлэдэг байсан бол өнгөрсөн онд энэ тоо 70 мянга аль хэдийнэ хол давжээ. Гэсэн атлаа аль 50, 60 жилийн өмнө баригдсан 45-75 ортой төрөх газрууд өнөөдөр ч шинэ хүнээ хүлээн авсаар.
Монголд нэг ч төрөх эмнэлэг баригдаагүй атлаа засан хүмүүжүүлэх төвийг зургаа, долоон давхраар нь дорхноо сүндэрлүүлчих юм.
Шинээр ашиглалтад орсон ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн шинэ барилга өнгөрсөн жил ашиглалтад орж хоригдлуудаа тохитой байранд тухлуулсан. Уг хорих газрын дээвэр нь дэлхийн стандартад нийцсэн нисдэг тэрэг буух талбайтай гэсэн.

Гэтэл хүн ардын эрүүл мэндийн манаанд зогссон эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр сөөм сөөмөөр газраа бусдад алдаж, заримынх нь түргэний машин эмнэлгийнхээ хашаанд арай ядан багтаж байгаа нь харамсалтай. Нэг сая долоон зуун мянгуулаа чихэлдэж буй нийслэлд ердөө гуравхан төрөх эмнэлэг үйл ажиллагаа явуулдгаас нэг нь ч стандартын шаардлага бүрэн хангадаггүй.
Шинээр амаржих газар барих, өргөтгөл хийхээр хөрөнгө оруулалт чадах чинээгээрээ хийж буй ч газрын маргаанаас болоод өнөөг хүртэл ажил нь зогсонги байдалтай байна. Нийслэлийн гуравдугаар амаржих газрын өргөтгөл болох 150 хүний ортой эмнэлэг барихаар хөрөнгө мөнгийг нь баталсан ч барилгын суурь ухсанаас өөр нэг ширхэг тоосго өрсөнгүй. Учрыг лавлахад, газрын маргаан үүссэнээс барилгын компаниуд нь солигдож, тендер цуцлагдах дээрээ тулжээ.
Яармагт гэхэд 19 тэрбумаар 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв барьж эхэлсэн ч ханын өрлөгийн ажлаас дээш гарахгүй мөн л зогсчээ. Харин нийслэлийн хоёрдугаар амаржих газрын хувьд 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, хоёр орон дээр гурван эх амаржиж байгаа аж. Тус эмнэлгийн харьяа 150 ортой шинэ өргөтгөлийн барилга барихаар төсөв мөнгө, зураг төслөө баталчихжээ. Гэвч одоог хүртэл барилга баригдахгүй байгаа шалтгаан нь зураг төсөлд орсон газрын зарим хэсэг нь хувь хүний өмчлөлд байгаатай холбоотой гэнэ. Эмнэлгийн эзэмшил болох газрын баруун хойно байрлах том хэмжээний агуулах н.Баярмагнай гэдэг иргэний нэр дээр байдгаас асуудал үүсчээ. Хэн, хэзээ, хэдэн төгрөгөөр энэхүү агуулахын газрыг хувь хүнд зарсныг тодруулах гээд олж чадсангүй. УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл баригдаж төрөх газруудын үйл ажиллагаатай танилцаж энэ талаар өчигдөр томоохон хэлэлцүүлэг хийсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Бид хоёрдугаар амаржих газрын даргатай уулзах гэсэн боловч олдоогүй. Хэрхэн, яаж, хувь хүнд энэ газар очсоныг тодорхойлох бичиг баримт юу ч алга. Нийслэлийн газрын албанаас болохоор ямар ч газрын маргаан байхгүй гэсэн хариулт өгөх юм. Яагаад өнөөдрийг хүртэл төрөх эмнэлэгийн өргөтгөл баригдахгүй байна вэ.
Ингэж хаана, хаанаа хариуцлагагүй хандаж болохгүй биз дээ” хэмээн ярив. Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын дарга Б.Оюунхандаас энэ талаар тодруулахаар очсон боловч гадуур ажилтай яваа гээд жижүүр нь халгаасангүй. Ер нь, зөвхөн амаржих газрууд гэлтгүй эмнэлгийн газрыг хувийн хэвшлийнхэнд өмчлүүлж, дур зоргоороо барилга байшин барих явдал хэрээс хэтэрлээ. Үүнийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, ГССҮТ, III эмнэлгийн эзэмшил газраас харж болно. Эзэн нь юмаа мэддэг гэдэг шиг аминд тулсан ийм нөхцөл үүсчихээд байхад төр яагаад төмөр нүүрээ харуулж болдоггүй юм бэ. Нийслэлийн гуравдугаар амаржих газрын дарга Д.Бат-Очир УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан “Хүйн халдвар төрөх газруудад тасралтгүй гарч байгаа. Учиргүй олноор л голомтлуулчихгүй байгаа болохоос биш” гээд ярьж байна билээ. Ийм нөхцөл байдалд Монголын үрс олон болох уу.

0 Сэтгэгдэл