Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Г.Билгүүн: Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан устаагүй

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан устсан гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ хэр үндэслэлтэй болохыг тус газрын дэд дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
-Бүртгэл, мэдээллийн сан устсан гэх юм. Тэр дундаа шинэчилсэн бүртгэлийнх?
-Энэ бол ташаа мэдээлэл. Албан ёсоор хэлэхэд, УБЕГ-ын Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан устаагүй. Харин энд нэг андуурал гарсан. Та санаж байгаа байх. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд усархаг бороо орсон шүү дээ.
Тэгэхэд манай үйлчилгээний нэг, гуравдугаар байрны хооронд байдаг цахилгааны под станц руу үерийн ус орсноос цахилгааны доголдол гарсан юм. Үүнээс болж тэр орчмын худалдаа, үйлчилгээний газруудын эрчим хүч тасарсан бол манай үйлдлийн системд алдаа заасан л даа.
-Үйлдлийн системд алдаа гарсан гэхээр мэдээлийн сан доголдсон гэж ойлголоо. Зөв үү?
-Манайд нэгдсэн сан гэж бий. Эл санд иргэний нэгдсэн мэдээлэл хадгалагддаг гэсэн үг. Харин түүний дээр үйлдлийн систем гэж бий. Үйлдлийн систем гэдэг нь нэгдсэн мэдээллийн санд буй мэдээллийг татан гаргаж, харуулах зорилготой. Нэг ёсондоо үйлдлийн системийг ашиглан иргэний регистрийн дугаарыг хийвэл мэдээллийн сангаас мэдээллийг нь татаж гаргадаг юм. Гэтэл энэ үйлдлийн системийн хэвийн ажиллагаа алдагдсан гэсэн үг. Нэгдсэн мэдээллийн сан бол байдгаараа л байгаа. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс биш мэдээллийн санд үйлдлийн систем огт хамаагүй.
-Гэхдээ ийм эрсдэл байхгүй гэж үү?
-Эрчим хүч тасарснаас мэдээллийн сан устах боломжгүй.
-Бүртгэл, мэдээллийн сан хэр найдвартай хамгаалагдсан байдаг юм бэ?
-Энэ бол зүгээр энгийн мэдээлэл биш шүү дээ. Нууцын жагсаалт батлах тухай хуулиар маш нууцын зэрэглэлд байнга хадгалагддаг мэдээлэл. Мөн бид хамгаалалтын арга хэмжээ авч, тэр бүх мэдээллийг өөр нөөц сервердээ хуулж хадгалсан байдаг. DVD, хард дискэн дээр хуулаад ТЕГ-т нэг хувь хадгалагддаг юм.
-Мэдээллийн сан устаагүйд яаж итгэх вэ?
-Ямар ч иргэн 100 айлын УБЕГ-ын үйлчилгээнд хандахад лавлагааг асуудалгүй гаргаж өгнө. Энэ бол мэдээллийн сан устаагүй гэсэн баталгаа.
-Тэгвэл цаашдаа дахин үер усны аюул нүүрлэж иймэрхүү асуудал үүсэхээс хэрхэн сэргийлж байгаа вэ?
-Сервер байрлаж буй өрөөгөө 30 квт-ын хүчин чадал бүхий цахилгаан баригчид холбосон. Мөн үйлчилгээний нэгдүгээр байрыг эрчим хүч тасарсан тохиолдолд хангах зорилгоор 45 квт-ын хүчин чадал бүхий нөөц тэжээлийн эх үүсвэр байгуулж монтажийг нь холбох ажил ид хийж байна.

0 Сэтгэгдэл