Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сэтгүүлчид Төрийн ордонд дахин нэг танхимтай болно
Ерөнхийлөгчийн Тамгын газар парламентын сэтгүүлчдэд зориулж шинээр танхим нээхээр болжээ. Эл танхим Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах гэнэ. Сэтгүүлчдийн танхимыг ирэх сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинээр нээх танхимыг парламентын сэтгүүлчдийн одоогийн сууж буй танхимтай адил компьютер, техник хэрэгслээр хангаж, интернэтийн сүлжээнд холбох юм байна. Ингэж танхим нээх болсон нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилж, олон түмэнд цаг алдалгүй мэдээлэл хүргэдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.
Сэтгүүлчдийн одоогийн сууж ажлаа хийдэг танхимыг гурван жилийн өмнө УИХ-ын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс санаачлан нээж өгч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан