Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын дарга З.Энхболд гунма мужийн зочидтой уулзав
УИХ-ын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон Улсын Гунма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Гунма муж нь Япон улсын хамгийн олон халуун рашаантай бөгөөд автомашин, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар, гар урлалын жижиг үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужид ордог байна. Ялангуяа, анагаах ухааны мэсгүйгээр эмчилдэг технолгийг ашиглаж, хорт хавдрыг анагаах чиглэлээр ихээхэн үр дүнд хүрч байгаа Японы гурван мужийн нэг юм. Түүнчлэн Гунмагийн их сургуульд Монголоос 29 оюутан суралцдаг аж. 2008 оноос өмнө хөдөө аж ахуйн чиглэлээр Монголоос дадлагажигч хүлээн авч, жилд 4-5 хүнийг хөдөө аж ахуйн коллежид суралцуулдаг тогтолцоотой байсныг мужийн захирагч Осава Маса Аки танилцуулаад энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ажиллах болно гэлээ. Мөн анагаахын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Япон улсын анагаахын салбарт дөнгөж дэлгэрч буй шинэ технолгийг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглах нь монголчуудад ихээхэн ач тустай юм. Иймээс Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн шинэ сайд томилогдсоны дараа энэ асуудлыг судалж, танилцах чиглэл өгөх болно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл