Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Н.Батцэрэг: Хамтарсан засгаас гарах тухай огт хөндөөгүй
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдлаа. Тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулга авлаа.

-Хурлаараа ямар асуудал хэлэлцэв.
-Бүлэг ажлын алба байгууллаа. Ажлын албаныхаа ажилтнуудтай хэрхэн хамтран ажиллах, ажил үүргийн хуваарь зэргийн талаар ярилцсан. Хоёрдугаарт, бид өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралтай холбогдуулан УИХ-ыг бүрдүүлж буй намууд хэрхэн байр сууриа илэрхийлсэн талаар санал солилцсон юм. Засгийн газар хамтран байгуулж буй АН-д шүүх хуралтай холбоотой байр сууриа илэрхийлнэ үү гэсэн санал хүргүүлэхээр боллоо.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл МАХН-ын дарга Энхбаярт анхан шатны шүүх алдаа гаргаж, хилс хэрэг тулган ялаллаа гэж үзэж байгаа. Бид ийм байр суурьтай байхад Засгийн газар хамтран байгуулж буй голлох улс төрийн хүчний хувьд АН-ыг шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж манай гишүүд үзэж байна.

-Хэрэв АН байр сууриа илэрхийлэхгүй бол яах вэ?
-Энэ асуудалд хэрвээ гэж ярих нь зохисгүй. Хэрвээ тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэж ярих нь утгагүй. Ер нь, Засгийн газраас гарах, орох тухай манай “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл, бүлгийн хүрээнд одоогоор байгуулж  буй гэрээтэй холбоотой, хамтран ажиллахад эргэлзүүлсэн ямар нэг асуудал хөндөж яриагүй шүү.  
-МАХН, МҮАН-ын гишүүд хоорондоо ойлголцол муутай байна. Цаашид эвсэл задрах нь гэсэн яриа ч түгэх боллоо. Энэ тухайд...?
-Ямар нэг байдлаар хоёр нам зөрчилдсөн асуудал байхгүй. Мэдээж, эвсэлд хоёр нам багтаж буй учраас зарим асуудалд ойлголцлын зөрүү гарах, хувь хүмүүс өөрсдийнхөөрөө тайлбарлах, байр сууриа илэрхийлэх явдал гарч л байгаа. Гэхдээ бид үүнийг хүндэтгэж хандана.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсонтой холбоотой ямар нэг байдлаар улс төрийн шантааж хийх вий гэж хардах хүн ч бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ямар ч шантааж хийсэн зүйл байхгүй.

-Шадар сайдад хэний нэрийг дэвшүүлэхээ ярилцсан уу?
-Бүлгийн хуралд энэ асуудлыг яриагүй.

-Хамтарсан Засаг байгуулахаар ажиллаж буй намуудын ажлын хэсэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхой болгож, нэгтгэсэн үү?
-Яамдын чиг үүрэг байх юм. Үйл ажиллагааны хөтөлбөртөө Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс ямар зүйл заалтыг оруулах вэ гэх мэт ажил хэргийн талаар намуудаас гарсан ажлын хэсэг хэлэлцээгүй байгаа. Тийм учраас ажлын хэсгүүд ойрын үед хуралдаж, энэ тухай  асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж манай бүлгийн гишүүд үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан