Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
АН-ынхаан МАН, Н.Энхбаяр хоёрын эсрэг хийх хариу мэхээ бэлтгээрэй
МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг зохион байгуулсан гэдэг үндэслэлээр дөрвөн жилийн ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид хорих шийдвэрийг гаргаад удаагүй байна. Энэ нь ч сүүлийн үед улс төрийн халуухан сэдвийн нэг болоод байгаа юм. Н.Энхбаяраас болоод гацаанд ороод байсан төрийн ажил дахиад л гацав. Бөхөөр бол бүр шахааны барьцанд орчихов. Учир нь, МАН-ынхан төрийн ажлыг гацаахын тулд шуудагны барьцанд хүрсэн байсан бол Энхбаярын асуудал алсын сүвээний барьцанд хүрлээ. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар сэтгэл шулуудсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн удирдагч Н.Энхбаярын асуудлаас болоод Засгийн газраас гарах тухай ч ярьж эхэлсэн тухай мэдээлэл ордны хонгилоор тэнүүчлэх болов. Товчхондоо гэвэл МАХН, МҮАН-ынхан хоорондоо жийлцээд эхэлсэн бололтой. МАХН-ынхан бүгд Н.Энхбаяраас хараад байдаг болохоор, “Н.Энхбаярт ял оноосон нь улс төрийн хараат шийдвэр болсон. Зохимолоор ял хүлээлгэсэн” хэмээн гөжүүдэлж байна. Магадгүй том ах /Энхбаяр/ нь намынхаа нөхдийг Засгийн газраас гар. Аль эсвэл миний асуудалд УИХ-ын анхаарлыг хандуулж гэж захисан ч байж болох. Харин МҮАН-ынхан төрийн ажлыг урагшлуулах нь зүйтэж гэж үзэж, Н.Энхбаярт ял оноосон асуудалд АН-ынхан байр сууриа илэрхийлчих, тэгээд ажлаа явуулъя гэсэн тохироо хийж байгааг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газар гэх бялуунаас 25 хувьд нь эзэн суухаар тохироо хийгээд буй. Тиймээс сайд, дэд сайдын зөөлөн сэнтийд залрах хүсэл нь тэднийг улам ихээр түлхэж, улмаар эвсэл болж дэр нэгтгэсэн МАХН-ныхны дургүйг хүргэж байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж, бичиж байна. Үүнийгээ ч тэд илэрхийлээд эхэллээ. МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын хувьд намын даргынхаа асуудлыг төрийн анхааралд хүргэхийн тулд эцэж цуцахаа мэдэхгүй гүйж байхад МҮАН-аас сонгогдсон нөхдийн хувьд төдийлэн анхаарал хандуулсан зүйл алга. “АН байр сууриа илэрхийлээсэй” гэдэг үгийг л хэлж сууна.
Хэрэв Энхбаяр шинээр бүрдэх АН тэргүүтэй Засгийн газраас шахааны барьц аваад, унагавал Засаг гарцаагүй унаж таарна. Тэгэхээр энэ асуудлыг ямар нэгэн байдлаар зөв шийдэж Засгийн газраа эмхлэн байгуулах зөв гарцыг АН-ынхан л олж, хариу мэх л хийхгүй бол МАН-ын шуудагдсан барьц, Энхбаярын алсын сүвээний барьц улам даамжирч мэдэх нь.
Д.МӨРӨН
Хэрэв Энхбаяр шинээр бүрдэх АН тэргүүтэй Засгийн газраас шахааны барьц аваад, унагавал Засаг гарцаагүй унаж таарна. Тэгэхээр энэ асуудлыг ямар нэгэн байдлаар зөв шийдэж Засгийн газраа эмхлэн байгуулах зөв гарцыг АН-ынхан л олж, хариу мэх л хийхгүй бол МАН-ын шуудагдсан барьц, Энхбаярын алсын сүвээний барьц улам даамжирч мэдэх нь.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
























