Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд цагдаа хүчнийхэн баривчлах үед УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр салаавч гаргаж хашгирсан юм. Энэ байдал нь түүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болоход хүргэжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 231 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “ТЕГ гэдэг бол улс орны үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаар ажиллах ёстой. Гэтэл салаавч гаргаснаар улс орны үндэсний аюулгүй байдалд ямар хор хохирол учруулсан юм бэ. Салаавчийн обьектив тал, субъектив тал, хохирол нь юу юм. Энэ асуудлыг ТЕГ-ын дэд дарга Ч.Чулуунбаатараас асуухаар хандсан ч байхгүй гэдэг үндэслэлээр хариу өгсөнгүй” гэсэн юм. Монгол улсад улс өтрийн тогтворгүй байдал үүссэн энэ үед улс төр эдийн засгийн талаар ялангуяа, бусад улсын хандлагын талаар ТЕГ ажиллах ёстой байтал эсрэгээрээ салаавчийн хойноос эрүүгийн үүсгэж хөөцөлдөж буйд сэтгэл эмзэглэж буйгаа тэрээр хэлсэн юм.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан