Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхий сайд АН-ынханы хүсэлтийг хүлээн авчээ

АН-ынхан энэ долоо хоногийн эхээр шинэ Ерөнхий сайдаа томилох асуудлаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр төлөвлөжээ. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайд С.Батболдыг ИБУИНВУ-ын нийслэл Лондонд хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүсчээ. Түүний энэ хүсэлтийн хариуд Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотод хийх айлчлалаа түр хугацаагаар хойшлууллаа. Айлчлалаа хойшлуулсан нь Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зөвшилцөж байж гаргасан шийдвэр бололтой. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж улс төрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад Ерөнхий сайдын хувьд байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь бас холбоотой юм.
Ерөнхий сайд С.Батболд ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу айлчлах төлөвлөгөө нь хоёр сар орчмын өмнө төлөвлөж батлагдсан юм. Энэ нь Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан