Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ц.Шаравдорж: МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд цалингаа авч байгаа
Манай улсын аль ч албан байгууллагад тухайн албан тушаалтан, ажилтан ажил хийгээгүй л бол цалин авна гэсэн ойлголт байхгүй. Өвчтэй, хүндэтгэх шалтгаантай байсан ч цалинг нь тодорхой хэмжээгээр хасч танаж боддог нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль гэлтэй. Тэгвэл ард түмнийг төлөөлж, төрийн ажлыг урагшлуулах үүрэгтэй УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй байвал яадаг юм бол. Тэдний цалинг хасдаг юм болов уу. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанд суугаагүй гишүүдийн цалин хөлсийг хэрхэн яаж олгодог юм бол. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа орохгүй, төрийн ажил гацааж байна гэсэн шүүмжлэл хаа сайгүй байна?
-Тухайн гишүүн хаана яаж ажиллаж байгаа гэдгээ УИХ-ын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэнд явах ёстой. Тиймээс тухайн гишүүнийг хуралд суугаагүй л бол цалинг суутгах нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүн чуулганы хуралдаанд суугаагүй байдлаа УИХ-ын даргад хэрхэн танилцуулсан байдлаас, нөгөө талаар Монгол Улсын Их хурлын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийн хүн биш. Ард түмний илч төлөөлөгч гэдэг утгаараа чиг үүргийнхээ дагуу хаана ч ажиллаж болно шүү дээ. Тиймээс үүнийг хөнгөн хуймгай байдлаар хөндөж ярих бус, ултай суурьтай хандах нь чухал юм.
-Тэгэхээр МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд цалин хөлсөө бүрэн бүтэн авч байгаа гэж ойлгож болох уу?
-Цалин хөлсөө авч байгаа.
-Гишүүдийн дундаж цалин хөлс хэд байна вэ. Өмнөх дөрвөн жилд ажилласан гишүүдийн цалингаас нэмэгдсэн үү?
-УИХ-ын гишүүдийн цалин хөлс нэмэгдээгүй.
-Гишүүдэд хууль сурталчлах гэж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүнд хэчнээн төгрөг төсөвлөсөн бол?
-УИХ-ын гишүүдэд хууль сурталчлах зорилготой тодорхой хэмжээний мөнгө төгрөг төсөвлөгддөг. Энэ мөнгө бүх гишүүнд адил тэгш хэмжээтэй хуваарилагдаад явж байгаа. Ер нь, хууль сурталчлах асуудал бол Монгол Улсын Засгийн газар бүх шатны байгууллагуудын үндсэн үүрэг шүү дээ.

Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл