Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монголын экс ерөнхийлөгч авлигын хэргээр сууна

Улаанбаатар хотноо шүүхээс Монгол Улсын экс ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг 4 жил шоронд хорих шийдвэр гаргалаа. Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард авлига, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэгт буруутган баривчилсан юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан тэрээр өөрийнхөө бурууг хүлээхгүй, харин ч улс төрийн зорилгоор өөрийг нь буруутгаж байна гэж мэдэгдэж байсан юм. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Н.Энхбаярыг шашин сурталчлах зориулалттай телевизийн тоног төхөөрөмжийг хууль бусаар авсан, зочид буудал, хэвлэлийн газрыг хууль зөрчин хувьчилж авсан гэж буруутгажээ. Шүүх эхлээд экс-ерөнхийлөгчийг долоон жил хорьж, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн ч хоригдох хугацааг нь дөрвөн жил болгож богиносгосон юм. Шүүх бас хийдэд мөнгө төлөх ёстой гэжээ.
Монголд парламентын сонгууль болохын өмнө зургадугаар сард Н.Энхбаяр Би-би-си-д ярилцлага өгөхдөө хамгийн гол нь өөрийг нь сонгуульд оролцуулахгүйн төлөө ингэж буруутгаж байгаа юм гэж байсан юм.
Намбарын Энхбаяр 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2005 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байгаад 2009 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржид тун бага зөрүүгээр ялагдсан юм гэж bbc.co.uk/Russian сайтад бичжээ.
Гадныхны олз болж байна даа Энхбаяр гуай ч хэхэ

0 Сэтгэгдэл
2012.08.05