Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“ЕВРАЗИЙН ДОЛОО ХОНОГ-2018” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

 

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болж буй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын “Евразийн Долоо хоног -2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хурлын 2 дахь өдөр болсон Эдийн засгийн интеграци болон холболт сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын гадаад худалдаа, тээвэрлэлтийн талаар үг хэлснээс гадна хурлын үеэр ЭЗХАХБ-ын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон болон тус байгууллагын Авлигын эсрэг сүлжээний менежер Ольга Саврантай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргизстан,Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдсан бөгөөд ирэх жил болох хурлын үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан