Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Парк Таун” бондын захиалга долоо хоног үргэлжилнэ

Б.Түвшин

Дархан хотод сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт есөн блок бүхий 620 айлын орон сууцны цогцолбор “Парк Таун” хотхоныг ашиглалтад оруулсан “Минж Проперти” компанийн олон нийтэд нээлттэй хүрээнд гаргаж байгаа “Парк Таун” бондын танилцуулга маргааш “Чингис” зочид буудалд болох гэж байна. Жилийн 17 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 мянган ширхэг “Парк Таун” бондыг “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан арилжаалах юм.

2011 онд байгуулагдсанаас хойш барилгын салбарт тасралтгүй зургаан жил үйл ажиллагаа явуулж буй “Минж Проперти” компани “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор санхүүжүүлэх аж. Барилгын компаниудаас, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа нээлттэй бонд гаргаж буй тус компани нь Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 52 хувийг дангаараа хангадаг байна.

Хөрөнгө оруулалтын өгөөж буюу бондын хүү нь эхнээсээ тодорхой байдаг онцлогтой. Тэрчлэн бондоо эзэмшигч нь чөлөөтэй арилжих боломжтой. Мөн бондыг хугацаанаас өмнө худалдахад хугацаат хадгаламжтай адил алдагдал хүлээхгүй. Дотоодын хөрөнгийн зах зээлд нээлтэй хүрээнд өмнө нь 2015 онд “Эрчим бонд”, 2011 онд “Мах бонд”, 2017 онд “Сүү бонд” гарч байсан. Тэгвэл энэ оны анхны компанийн бонд нь “Парк Таун” болж байна.  “Парк Таун” бондын захиалгыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжаа явагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан