Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ахуйн хэрэглээний зуух худалдаалж буй зах, худалдааны төвийг шалгажээ

Нийслэлийн худалдаа үйлчилгээний төв, захуудад “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5216:2016” стандартын шаардлага хангаснаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17 дугаартай захирамжийн биелэлтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/303 тоот удирдамжийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төв, Хар хорин худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төвд худалдаа хийж буй 31 түрээслэгчдэд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар худалдааны төвүүд стандартын шаардлага хангахгүй ахуйн зуух худалдан борлуулж буй зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 02-03-235/603-605 тоот 3 албан шаардлага хүргүүллээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дээрх худалдааны төвүүд стандартын шаардлага хангаагүй ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулах үйл ажиллагааг зогсоож, захирамжийн биелэлтийг ханган ажиллаж байна.

 

1 Сэтгэгдэл
Энэ буруу шүү худалдаа намайгаар амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа мэдээлэл байна. ард түмнийг хоосруулж байгаа юм байна дөө хэд хэдэн хууль зөрчиж байна ш дээ чипакуудааа
Хамгийн их уншсан