Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв
Шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл нар улсын яллагчийн яллах саналд шүүмжийн үгээ хэллээ. Тэд Н.Энхбаярыг буруутгаж буй таван үндэслэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой гэв. Тэгээд ч түүнд ял төлөвлөж, буруутгасан хуулийн зүйлчлэл ч тохироогүй, буруу гэж шүүмжиллээ. Тухайлбал, Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150,3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан гэж ял төлөвлөж байна. Хуулийн энэ заалтад бусдын эд хөрөнгийг эрхлэн хариуцдаг хүнд л хариуцлага тооцно гэж зааж өгсөн байгаа. Гэтэл Н.Энхбаярыг энэ зүйл ангиар буруутгаж буй нь буруу гэдгийг өмгөөлөгч С.Нарангэрэл хэллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад зөвхөн нэг талыг барьсан, эрүү шүүлт ашиглаж, хүнлэг бус байдал гаргасныг ч тэрээр дурдсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан