Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ургац хураалтын явцын мэдээ

10 дугаар сарын 01-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1%, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0%-ийн явцтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд даргын баталсан 02/201 тоот удирдамж, ХАБХААХГ-ын даргын 08/2900 тоот “Хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичгийн дагуу орон нутаг, Нийслэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд байгууллагын тариалсан ургацаас зохих журмын дагуу дээж авч тухайн аймаг орон нутгийнхаа лабораторид хамруулж  үнэлэлт дүгнэлт өгч байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух цаашид ургацын чанар муудах стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсчээ.

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан