Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Казахстаны худалдаа эдийн засгийн айлчлал болно

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид эдийн засгийн олон салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, хоёр улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай ирээдүй харагдаж байна.

Иймд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ирэх  4,5-ний өдрүүдэд, Улаанбаатар хотноо  “Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, эдийн засгийн айлчлал”-ыг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Казахстаны Гадаад худалдааны танхим, БНКУ-ын Үндэсний танхим “Атамекен”, БНКУ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улс дахь БНКУ-ын ЭСЯ мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ажиллаж байна.

Айлчлалын зорилго нь Монгол, Казахстаны бизнес эрхлэгчдийн харилцааг хөгжүүлэх, түүнчлэн хоёр улсын бизнесийн гүүр бий болгох юм.

Казахстаны талаас томоохон боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар оролцоно. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ түнштэй болох, харилцан хөрөнгө оруулалт хийх, түүнчлэх хоёр улсын зах зээлд харилцан нэвтрэх боломжийг олгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан