Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Улсын яллагч Н.Энхбаярт 8,6 жил хорих ял оноох санал гаргалаа
Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Улсын яллагч Е.Сагсай шүүгдэгч нарт төлөвлөсөн ялын тогтоолоо танилцуулав. Тэрээр шүүгдэгч Н.Энхбаярт төрийн албанд ажиллах эрхийн нь дөрвөн жилээр хасч, 8,6 жил хорих ял оноож, ХААН банкин дахь данснаас 89,3 сая ам.доллар, байрыг нь хураахаар төлөвлөжээ. Шүүгдэгч Д.Дуламсүрэнд мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасч, 6,1 жил хорих ял оноож, байр болон 10 сая төгрөг хураахаар санал гаргалаа. Тэднийг Эрүүгийн хуулийн албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших гэсэн зүйл ангиар буруутгаж байна. Харин До.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн зүйл ангиар буруутгаж 10 сая төгрөг хурааж, 5,1 жил хорих ял шийтгэх санал гаргав. Ж.Мягмаржаргалд мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг завшсан гэж “Лексус” маркийн машиныг нь хурааж, 6,6 жил хорих ял оноохоор төлөвлөжээ. Шүүгдэгч Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт оноох ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол Д.Дуламсүрэнд оноох ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтайгаа улсын яллагч Е.Сагсай хэлсэн юм.
Шүүх хурал одоогоор өмгөөлөгч нарын цагаатгах хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Шүүх хурал одоогоор өмгөөлөгч нарын цагаатгах хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























