Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд ”Хүний хөгжил сан”-гийн мөнгөө ирэх онд авах нь
Монголчуудын амьдрал ахуй ирэх онд ямар байх төсөөлөл одоо гарч байна.Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсвийн тооцоо ид хийгдэж, төсвийн хүрээний мэдэгдлээ боловсруулж буй юм. Эндээс үзвэл, ирэх жил болон 2014-2015 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.4 гаруй их наяд төгрөг байх нь. Зарлага нь 7.8 их наяд,  алдагдал 387.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо хийжээ. Энэ нь, ДНБ-ий хоёр хувийг эзэлнэ гэсэн үг. Ирэх оны төсвийн талаар УИХ-ын өнгөрсөн хавар баталсан үзүүлэлтийг сонирхоё.
Үүнд, ирэх жилд ДНБ-ий өсөлт 19 хувьтай гарах нь. Харин ирэх хоёр жилд 16-11 хувьтай байх дүр зураг бий. Түүнчлэн инфляц 9.8 хувьтай гарах төсөөлөлтэй байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ирэх гурван жилд 7.8-10.2 их наяд төгрөг байх тооцоо хийж. Мөн орон нутгийн төсвийг тооцохгүйгээр улсын нэгдсэн төсвийн орлогын дээд тал нь найман их наяд төгрөг бол зарлага энэ хэмжээнд байна гэсэн хязгаар тогтоожээ. Төсвийн зарлага гэхдээ ирэх хоёр жилд алдагдалтай гарах нь.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн төсвийн жилийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл ойрын хоёр жилд дээрх хувь хэмжээг мөрдөж чадахгүй байх магадлал бий гэж эдийн засагчид үзжээ. Энэ нь, төсөв жил бүр огцом тэлдэг, бүтээн байгуулалт ид өрнөж байна, дээр нь төрийн байгууллага улам данхайж буй зэрэгтэй холбоотой гэдэг. Гэвч ирэх жилүүдийн төсвийн төсөөлөл үүнээс өөр гарах төлөв ажиглагджээ. Энэ нь, 2015 онд зарлага нь есөн их наяд төгрөг байх бөгөөд орлогоосоо илүү гарах аж. Улсын өр ДНБ-ий 30 хувиас илүүгүй байвал хэвийн хэмжээ хэмээн эдийн засагчид үздэг. Иймд ирэх жилүүдэд манай улсын өр 6.3-7.6 их наяд төгрөг болох тооцоо хийж буй.

Гэхдээ энэ үед эдийн засгийн өсөлт өнөөгийн байдлаа хадгалах дүр зураг гарч байна. Ирэх жилүүдэд уул уурхайд шимтэж, түүний орлогоор амьдарч буй Монгол Улс дэлхийд хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орон болно гэж гадаад дотоодын эдийн засагчид дүгнэж байгаа. Тэгэхээр улсын өр төлбөр ДНБ-ий дээд хязгаараас доогуур байх төсөөлөл гарч байна гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс газрын баялгаа ухаж, олсон мөнгөө иргэн бүрт бэлнээр тарааж ирсэн. Гэвч энэ нь олсон мөнгөө олхиогүй зарцуулдаг халамжийн орон боллоо хэмээн олон улсын байгууллагуудаас шүүмжлэл хүртсэн. Бүр баялгийн хувиарлалтаа зөв хийж чаддаггүй шог улс гэсэн ёжлолд орсон удаатай. Өнгөрсөн жилүүдэд бид 900 орчим их наяд төгрөг “Хүний хөгжил сан” гэсэн гоё нэртэй сангаар дамжуулан салхинд хийсгэхтэй адил үргүй зарчихсан шүү дээ. Харин энэ жилээс эхлээд баялгийн хувиарлалтаа эдийн засгийн шударга сонгодог арга болох хувьцаагаар хүртэх болсон. Ингэснээр нийгмийн халамжийн зардал ирэх жилүүдэд буурч, тогтвортой байх тооцоо гарчээ. Ойрын гурван жилд эл зардалд 309 их наяд төгрөг зарцуулах юм. Угтаа “Хүний хөгжил сан” жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэх нь. Өөрөөр хэлбэл, халамж түгээх бус  нөхөн сэргээгдэхгүй баялгаа хойч үедээ хүртээх юм. Уг санд уул уурхайн экспортын орлогоос орох мөнгө, лицензийн төлбөр, ногдол ашгийн мөнгө төвлөрүүлэх юм. Энэ нь, хуримтлал үүсч, үндэсний баялгийн сантай болж, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах нэг хөшүүрэг болох учиртай. Нөгөө талаар, иргэн бүрийн эзэмшиж буй төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн стратегийн ордуудын давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хүртээх хөрөнгө ч төвлөрнө. Гэвч иргэдэд бэлэн мөнгө тараах ажил ирэх жил ч үргэлжлэх нь. Учир нь, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд хишиг хувийг нь хүртээх юм.
Гэхдээ Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж, бүртгүүлсэн тохиолдолд.  Ингээд тэдэнд 54.2 тэрбум төгрөг тараах урьдчилсан тооцоо хийжээ. “Хүний хөгжил” санд ирэх онд 524.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төсөөлөл бий. Энэ мөнгө нь жил ирэх бүр нэмэгдэх ажээ. Жишээлбэл, манай эдийн засгийн тулгуурын нэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр л гэхэд жилд 70 тэрбумаас дээш төгрөг уг санд хийнэ.

Тэгэхээр ирэх оны төсөв зарлага ихтэй ч, гурван жилийн дараа орлого нь давах урьдчилсан төлөв гарч буй. Эцэст нь хэлэхэд, ирэх жилүүдэд яг ийм байна гэсэн баталгаатай үг биш. Яагаад гэвэл, энэ төсвийн төсөөллийг дөнгөж боловсруулах шатандаа явж буй. Одоо Засгийн газар уг төслөөлөлтэй намар танилцана. Тэгээд УИХ-аар хэлэлцүүлж, оны өмнө батлагдах учиртай билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан