Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
2013 онд олон улсын зургаан тэмцээн Монголд зохионо
Олон улсын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын чанартай зургаан тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, байт харвааны Азийн Гран-При, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.
Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гаргаснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургуулилтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг. Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангаж, зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгалаа.

0 Сэтгэгдэл