Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчийн дийлэнх нь 18-45 насныхан

Улсын хэмжээнд энэ оны II улирлын байдлаар нийт 539 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа эрхэлжээ. Тэдний  490 нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба 150,542 зээлдэгч бүртгэлтэй байна. Эдгээрээс   433 ББСБ нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосон дүн гарсан. Үүнийг   өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр буурсан үзүүлэлт юм. Салбарын зээлдэгчдийн тухай мэдээллийг хүргэвэл 88.1 хувь нь хэвийн зээл, 6.8 хувь нь хугацаа хэтэрчээ. Харин 1.5 хувь буюу 2,307 нь хэвийн бус, 1.4 хувь буюу 2,178 нь эргэлзээтэй, 2.1 хувь буюу 3,218 муу зээлдэгчид эзэлж байна.

Зээлдэгчдийг насжилтаар нь   авч үзвэл нийт зээлдэгчдийн 81.3 хувь буюу 121,241 нь 18-45 насныхан байгаа бол 14.1 хувь буюу 21,013 нь 46-55 насныхан, 4.7 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа юм. Харин боловсролын төвшнөөр харвал дээд боловсролтой иргэд 62.5 хувийг, бүрэн дунд боловсролтой иргэд 20.9 хувийг, тусгай дунд боловсролтой иргэд 8 хувийг, дунд боловсролтой иргэд 8.2 хувийг, бага сургуулийн боловсролтой иргэд 0.4 хувийг тус тус эзэлсэн байна. Хүйсийн хувьд харилцагчдын 48 хувь нь эмэгтэй, 52 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн дийлэнхийг залуу болон идэр насны дээд боловсролтой иргэд бүрдүүлжээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан