Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үнэт металын сорьц тогтоох лаборатори ирэх сард ашиглалтад орно

Засгийн газраас Баянхонгор, Дархан-Уул аймагт   Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металын сорьц тогтоох лаборатор байгуулахаар болсон. Энэ лабораторийг ирэх сард /10 дугаар сар/ нээнэ. 

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөжээ. Үүний  694 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авах аж. Уг ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй юм. Мөн тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг зарцуулаад байна. 

Үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт метал сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад мэргэжлийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж,  удирдамж өгөх,  дадлагажуулж байгаа аж.  

Эдгээр лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа ченжийн гар дамжуулахгүй, илүү зардал гаргахгүй, аюулгүй байдал болон бусад эрсдэлээс хамгаалж бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болно.Энэ нь улсын сан хөмрөгт авах алтны хэмжээг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдах боломжийг хязгаарлана хэмээн албаны хүмүүс хэлж буй юм. 

Үүнээс гадна алтны гарал үүслийг тодорхойлоход чухал ач холбогдолтой ажээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан