Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
500 ажлын байр эзнээ хүлээж байна

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болох гэж байна.

Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой аж.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан