УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Батжаргал: Өнгөрсөн жилийн алдаа энэ удаад давтагдахгүй
Хэдийгээр хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байгаа ч жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр сургууль, цэцэрлэгтээ догдлон ирэх хүүхдүүдээ “Хүлээн авах боломжгүй ээ” гээд буцаадаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг цөөнгүй байдаг.
Тиймээс энэ жил энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа болоод засварын ажлын талаар БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны ажилтан Д.Батжаргалаас тодруулсан юм.
-Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Нийт 378 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийхээр төлөвлөсөн. Засварын ажил одоогоор 35 хувьтай явж байна. Энэ байдлаараа явбал есдүгээр сарын 1 гэхэд засварын ажил дуусаад улсын комисст хүлээлгээд өгчих байх гэж бодож байна.
-Засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Засварын ажил нь эхлээгүй сургууль, цэцэцрлэг байгаа юу?
-Улсын хэмжээнд 16 тэрбум төгрөг хуваарилсан. Ер нь, цөөхөн хэдэн газар үлдээд байгаа. Гэхдээ амжаад дуусгах төлөвлөгөөтэй учраас нэрийг нь дурдаад яахав дээ.
-Өнгөрсөн жил есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж чадахгүй сургууль ,цэцэрлэг цөөнгүй байсан. Энэ жил иймэрхүү асуудал гаргахгүй гэх баталгаа байгаа юу?
-Гүйцэтгэгч байгууллагуудын ажлын явцаас болж ноднин жил жаахан оройтсон. Харин энэ жил бүх гүйцэтгэгч хугацаандаа ажлаа эхэлсэн учраас энэ жил ийм явдал гарахгүй байх аа. Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд улсын комисс засварын ажил хийсэн бүх сургууль, цэцэрлэгийн ажлыг хүлээж авах ёстой.

0 Сэтгэгдэл