УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Орхон аймаг 15-34 насныханд хүү, барьцаагүй 40 сая төгрөгийн зээл олгоно

Бусдаас цалин авч биш бусдад цалин өгөх залуусыг нэмэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төсөл Орхон аймагт хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 15-34 насны залуучууд өөрсөддөө ажлын байр бэлдэж бизнесээ эхлүүлэх төсөл юм. Төслийн эхний сонгон шалгаруулалтад 50 залуу хамрагдаж бизнес, маркетингийн 72 цагийн сургалтанд өнөөдрөөс сууж эхэллээ.
Сургалтын явцад залуус бизнес санаагаа төсөл болгон танилцуулж сонгон шалгаруулалтанд орно. Үүнээс найман төслийг сонгож дахин нэг сарын турш түргэвчилсэн сургалтад хамруулж эцэст нь дөрвөн төслийг сонгоно. Шалгарсан дөрвөн төсөл тус бүрт 10 сая төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 36 сарын хугацаатай олгоно. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах лангууг нь орон нутгаас шийднэ. Төсөл нь шинэ санаа, шилдэг шийдэл, иновацийг нэвтрүүлсэн байх шаардлагатай ажээ.

15-34 насны залуучуудад ийнхүү хөдөлмөр эрхлэх, бизнесээ эхлэх боломжийг олгож буй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төслийг ХНХЯ, Орхон аймгийн ХХҮГ, “Монголын маркетингийн холбоо”, “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл