Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчдын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн" наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Монгол орны зүүн бүс болох Сүхбаатар аймагт эхэллээ.
Зөвлөгөөний үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт зорилт, тус салбар хэрэгжиж буй бодлогын бичиг баримтын хэрэгжилт, аймгуудын санаачлан хэрэгжүүлж буй ажил-арга хэмжээнүүд зэрэг асуудлыг хэлэлцэж, мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт болох юм.
Төвийн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, Хангайн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт, Баруун бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд Увс аймагт тус тус болно.

0 Сэтгэгдэл