Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудад /ББСБ/ өнгөрсөн сараас эхлэн хяналт шалгалт хийж байна. Үүнд нийслэлийн 437 ББСБ-ыг хамруулжээ. Энэ шалгалтын ажил одоо үнэлгээ, дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байгаа юм. Харин одоо Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 289 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эхний хэсэгчилсэн хяналт шалгалтанд эдгээрийн 186 нь буюу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоод хамрагдах юм. Шалгалтаар тэдний үйл ажиллагааг бүхэлд нь бус салбарын болон нийтлэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт ямар байгааг хянан үзэх юм.
Хороо энэ оны тавдугаар сараас санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүй, зохицуулалтын орчин, үүний дотор олон улсын болон бүс нутгийн шинж чанартай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах талаар тодорхой заавар, чиглэл өгсөн юм. Энэхүү сургалтын үр дүн, өгсөн заавар, зөвлөмжийн биелэлт ямар байгааг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар нягталж, үнэлгээ дүгнэлт өгөх юм.

0 Сэтгэгдэл