“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Гүний хоолойгоос махчин үлэг гүрвэлийн сарвуу олдов

Оюу толгойгоос эрт дээр үед гар аргаар хүдэр олборлож байсан ул мөр бий. Иймээс энэ нутгаас түүхийн дурсгалт зүйлс их олддог. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн ашиглалтын талбайнууд дээр түүх, соёлын өвийн эрэл хайгуул урьдчилж хийжээ. Зөвлөгөө өгч мониторонг хийж авран хамгаалах ажил гүйцэтгэсэн байна. Оюу толгой төслийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон дэд бүтцийн төсөл, зам, нисэх буудал, цахилгааны шугам барьж буй газруудаас археологи, палеонтологийн олон олдвор гардаг. Иймд газар шороо хөндөж буй бүх ажилтнаа археологи, палеонтологийн мэргэжлийн сургалтад заавал суулгадаг аж. Одоогийн байдлаар Оюу толгой компанийн соёлын өвийг хамгаалах хэлтэс шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагатай хамтран 400 гаруй археологи, 80 орчим палеонтологийн олдвор илрүүлж улсад тушаажээ. Тухайлбал, тус төслийн барьж буй эрчим хүчний шугамын дагууд хийсэн малтлагаас цутгамал хүрэл толь олдов. Үүнийг эрдэмтэд Зүрчидийн Алтан улсын үеийнх хэмээн үзэж байгаа юм. Мөн Гүний хоолой орчимд хийсэн малтлагаас илэрсэн махан идэштэн үлэг гүрвэлийн сарвууны хэсэг олдсон аж. Ингээд эндээс эртний амьтны олдвор олдох өндөр магадлалтай гэж үзээд, томоохон малтлагын ажил эхлүүлэхээр бэлтгэж байна. Манай улсын түүхэнд асар үнэтэй эдгээр олдворыг авран хамгаалах ажилд “Оюу толгой” компани одоогоор нийт хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт археологи, палеонтологийн олдвороос гадна соёлын биет бус өв, шагайн харваа, уртын дууг хамгаалах, хөгжүүлэх, залуу үедээ сургах асуудал ч ордог байна.

0 Сэтгэгдэл