Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын шүүх хурал эхэллээ
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр 10:00 цагаас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Дуламсүрэн, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ.

Улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3/, Д.Дуламсүрэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3, 163.2/, Ж.Мягмаржаргалыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, мөрийтэй тоглосон /150.3, 243.2/ гэж буруутгаж байгаа.
Тэдний холбогдсон хэргийн тухай товчхон дурдахад, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин, “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрийг хууль бусаар хувьчлахад оролцсон хэрэгт унаад буй. Харин Ж.Мягмаржаргалын хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээгээ биелүүлээгүй байж, дахин гэрээ байгуулж 3.3 мянга гаруй ам.доллар үйлдвэрээс завшсан хэрэгт унаад байгаа юм.
Тус дүүргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэхээр зургаа дахиа товлочихоод байна. Өмнө нь товлосон шүүх хурал шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгчдөөс болж хойшилсон юм.

Б.АЛТАН
0 Сэтгэгдэл