УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төрийн өмчийг хэрхэн хувьчлах вэ

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд төрийн өмчийн 1929 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, тухай тухайн цаг үеийн ханшаар тооцсноор 229 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн дүн бий. Тэгвэл 2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ.

-"Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөв. Төрийн банкны өөрийн хөрөнгө өнгөрсөн оны эцэст 190 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Хувьчлах эсэх шийдвэр гарсны дараа хөрөнгийн үнэлгээний тусгай баг ажиллах аж.
Сангийн яам өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн салбарт 4 компанийн хувьцаа эзэмшиж байна. Ингээд тус яамнаас
“2009 онд “Зоос” банкны төлбөр гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа доголдсон тул банкны системийн болзошгүй эрсдлээс сэргийлэх, тухайн үеийн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор Төрийн банкыг “гүүр банк” хэлбэрээр байгуулсан. “Гүүр банк”-ыг олон улсын стандартын дагуу тухайн банкны үйл ажиллагааг сайжруулж, тогтворжуулаад 2-3 жилийн дараа худалдаалах зорилгоор байгуулдаг ч Төрийн банкыг худалдаалах хугацаа өнгөрсөн. Энэ банкны үйл ажиллагаа тогтворжин, цаашид хөгжих бололцоо бүрэн бий. Төрийн банкны хувьчлалын асуудалтай холбогдуулан бусад оронд хийгдэж байсан энэ төрлийн хувьчлалын талаар судалж, гадны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа” хэмээн мэдээлж буй юм.

-“Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагаар худалдана гэж төлөвлөсөн аж.
Энэ хувьчлалтай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улсын авто замын анхан шатны сүлжээг ойрын хоёр жилийн дотор дуусгана. Нийслэлийг бүх аймгийн төвтэй холбосон автозамуудын арчилгаанд жилдээ 54 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч сүүлийн жилүүдэд бид төсөвт 20 тэрбумыг төсөвлөдөг. Цаашдаа энэ хэмжээг нэмэгдүүлж, зохих хэмжээгээр нь зарцуулдаг болох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар хувийн 8 АЗЗА компани ажиллаж байгаа бөгөөд тэдгээрт үйлчилж буй бодлогын болон эрх зүйн орчин бий. Тэгэхээр төслийн хүрээнд хувьчлагдах АЗЗА компаниудын үйл ажиллагаа явуулах орчин, бололцоо бий” хэмээн мэдээлэл өгсөн билээ.

-“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах, “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэг дор 27 байгууллагыг багцлан хувьчлах шийдвэр гаргах нь зохимжгүй. Салбар тус бүрээр, байгууллага бүрээр хэлэлцэн, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Ингээд тус хорооноос “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжижээ.

0 Сэтгэгдэл