Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Хөрөнгө орлогын мэдүүлэг дахин авах ажил 70 хувьтай байна
Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт өөрчлөгдсөн байгаа. Энэ хуулийн дагуу албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилсэн байдлаар дахин авч байна. Энэ ажил наймдугаар сарын 15-нд дуусах ёстой. Одоогоор хөрөнгө, орлогын мэдүүлэг дахин авах ажил маань 70 хувьтай явж байна. Улсын хэмжээнд 2012 онд 58 мянган албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталснаар мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо цөөрч, 47 мянга гаруй болсон. Манай байгууллага энэ оны эхний хагас жилийн байдлаар 3116 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, 225-ынх нь мэдүүлгийг нарийвчлан шалгалаа. Мэдүүлгээ худал, буруу бөглөсөн зарим албан тушаалтнуудад албан тушаал бууруулах, цалингийн 20-30 хувиар торгох, ажлаас нь халах зэрэг хариуцлага тооцуулсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албанд ажилд орох гэж байгаа хүмүүс манай байгууллагад хувийн ашиг сонирхлынхоо талаар мэдүүлэг гаргадаг болж байгаа. Гэтэл төрийн албанд томилогдохоос өмнө мэдүүлгээ өгөх байтал албан тушаалд томилогдсоныхоо дараа өгөх явдал гарч байна хэмээн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан ярилаа.

0 Сэтгэгдэл