УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Европын холбооны зах зээлд экспортлох боломжийг ярилцана

Монгол Улсаас Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүн худалдаалахдаа ирэх оны 1 дүгээр сараас эхлэн зөвхөн REX буюу бүртгэгдсэн экспортлогчдын системийг ашиглах юм. Үүнд бизнес эрхлэгчид эртнээс бэлтгэлээ хангах нь чухал болоод байна. Мөн түүнчлэн 2005 оноос эхлэн хамрагдсан GSP+ буюу гаалийн тарифын хөнгөлөлтийн ашиглалтын хэмжээг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа аж. Иймд энэ талын мэдлэг мэдээллээр бизнес эрхлэгчдийг хангах үүднээс МҮХАҮТ, Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын худалдааны бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Европын Холбооны "ТРАМ" төсөл хамтран ажиллаж байна. Ингээд “Европын холбооны худалдааны өдрүүд” бизнес уулзалтыг ирэх 14-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна.
Уулзалтад Еюропын холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Трайн Христ, худалдааны бодлогын эксперт Стефан Мозер нар үг хэлж илтгэл тавих ажээ.

“Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу GSP+-аас хүртэх ашгаа нэмэгдүүлэх боломж” /Гарал үүслийн гэрчилгээ, Европын холбооны зах зээлийн шаардлагууд/, “Европын холбооны бүртгэгдсэн экспортлогчдын систем буюу REX System-ийн танилцуулга, /хэрхэн бүртгүүлэх, ямар ашигтай/ зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийх юм байна.
Мөн түүнчлэн Европын холбооны орнууд ба Монгол Улсын хамтарсан Худалдааны Танхимуудын “Бизнесээс Бизнест харилцаа”-г дэмжих үйл ажиллагаа, "TRAM" төслөөс МҮХАҮТ-тай хамтран экспортлогчдыг дэмжих үйл ажиллагаа, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн үйл ажиллагаа, төслийн тухай мэдээлэл өгнө.
Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад орнуудын ЭСЯ, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид оролцох бөгөөд Европын холбооны зах зээлд экспортлож буй болон экспортлох боломжтой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна.

0 Сэтгэгдэл