УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эрчим хүч, нүүрс, төмрийн хүдэр боловсруулах төслийг Оросын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна

“Монгол- Оросын санаачилга 2018” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтаар ОХУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол Улстай хамтран ажиллах санал, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн хууль, эрх зүйн зохицуулалт, Олон улсын хөгжлийн банкуудын экспортыг дэмжих боломж сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэв. Мөн ОХУ-ын Экспортын төвөөс “Орос-Монголын гадаад эдийн засгийн төслүүдийг дэмжих санхүүгийн хэрэгсэлүүд” зэрэг хэлэлцүүлэг хийлээ.

Эдгээрээс гадна хоёр орны арилжааны банкууд санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа болов. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Внешэконом банкны хооронд “Санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Мөн “Ди Би Эм Лизинг” компани Внешэконом банктай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан бол Голомт банк тус банктай “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Одоо үргэлжилж буй хурлаар Эрчим хүчний цогцолбор байгуулах гурван төслийн танилцуулга хийж байна. Бас Нүүрснээс химийн бодис гарган авах, Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж санал солилцох юм.

0 Сэтгэгдэл