Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн хугацаанд МАН-д харьяалагдсан бүхэн одоо АН-ынх болно
УИХ-ын танхимд олонхи болсон нам  зүүн талд, сөрөг хүчин нь баруун талд, бие даагчид болон, цөөнхүүд үүд хавьд сууна гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг бололтой юм. АН-ынхан 32 суудал авч олонхи болсон. Тиймээс анхдугаар чуулганаа хийхдээ УИХ-ын чуулганы танхимын баруун талыг эзэгнэн суусан. МАН-ынхан сүүлийн хэдэн жил энэ талд суудаг байлаа. Харин АН-ынхан 32 суудал авсныхаа буянаар тэдний байранд суух аз нь гийв.

Ер нь бол чуулганы танхимын баруун, зүүн талд суух нь асуудлыг шийдэж, давуу эрх эдэлнэ гэсэн зүйл байдаггүй ч АН-ынхан МАН-ынханы найман жил эзэгнэсэн жигүүрт суух нь нэр төрийн хэрэг гэж бодсон бололтой юм. Үүнээс гадна АН-ынхан намын бүлгийн хуралдаанаа хийдэг танхимаа хүртэл сольжээ. Өмнөх найман жил МАН-ынхан бүлгийн хуралдаанаа хийдэг байсан “А”  танхимд АН-ынхан суурьшжээ. Ингэхдээ Их эзэн Чингис хааныхаа хөрөг зургийг аваад нүүж. Харин МАН-ын бүлгийнхэнг “Б” танхим руу Жанжин Сүхбаатарын зургийн хамт “хөөжээ”. Уг нь бол АН-ынхан бүлгийн хуралдаанаа хийдэг танхимаа “Б”-ээс “А” шилжүүлснээр зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй. Энэ хоёр танхим хананд өлгөөстэй зургаараа л ялгаатай. Гэвч ялгарах зургаа намууд тус тусын танхим руугаа аваад явцгаасан. Ер нь бол АН-ынхан “МАН-ынхан УИХ-д олонхийг бүрдүүлж байхдаа ямар танхимд хуралдаж, чуулганы аль жигүүрт сууж байсан тэр бүгдийг нь ирэх дөрвөн жил өөрийн болгоно” гэсэн уриатай байгаа бололтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан