УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хэрэглээний зээлийн өсөлт иргэдийн амьжиргааг бууруулах нөхцөл бүрджээ

Иргэдийн хэрэглээний зээл эрс нэмэгджээ. Арилжааны банкууд энэ оны эхний улирлын байдлаар 14.4 орчим их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүний 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний, 7.1 их наяд нь аж ахуйн нэгжид олгосн зээл байна. Арилжааны банкуудын гаргаж буй хэрэглээний зээл ийнхүү нэмэгдэх нь удаан үргэлжилбэл иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлнө хэмээн Монголбанкнаас үзэж буй юм. Учир нь тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татаж авдаг байна. Банкууд хэрэглээний зээлийн төлбөртөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авдаг. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хугацааг нь уртасгах хэлбэрээр зээлийг нь нэмэж зохицуулдаг аж. Уг нь иргэд ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой зүйл. Гэтэл өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байгаа нь эрсдэл дагуулах шалтгаан болж байна. Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаж байна хэмээн хэлж болно. Энэ нь бизнесийг дэмжих зээлийн санхүүгийн эх үүсвэр дутагдах нэг шалтгаан юм хэмээн төв банкнаас тайлбарлаж буй билээ. Монголбанк энэ нөхцөл байдалд тандалт, ажиглалт хийж байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл